Шууд Chart

“Ажлын гараа” төсөл маргааш нээлтээ хийнэ

2013-07-08 18:52:08

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв биржийн хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих "Ажлын гараа" төслийн  нээлт маргааш буюу 2013 оны 7-р сарын 9-ний өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд болно.

 "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрт  “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд багтсан бөгөөд улс, эх орныхоо бүтээн байгуулалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой уг төслүүдийн эхний
 
“Сумын залуус” төсөл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, бүртгүүлсэн залуус ажилдаа гараад байгаа.
Тэгвэл энэ удаад "Ажлын гараа" төслийн  нээлтийг маргааш буюу 2013 оны 7-р сарын 9-ний өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд хийх гэж байна. Нээлтэнд Монгол Улсын  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд  Я.Санжмятав болон холбогдох албаны хүмүүс оролцоно.
 
“Ажлын гараа” төсөлд хамрагдсан залуус Авто зам, Төмөр зам, Барилга байгууламж гэсэн салбаруудад ажиллах, Сум, Орон нутагт өвөлжөө барих, Хадлан хадах, Ургац хураах гэх мэт ажилд 15 залуус багийн зохион байгуулалтанд орж, Монгол Улсын аймаг, нийслэл сумдад хувиарлагдан ажиллах юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Ажлын гараа” төсөл маргааш нээлтээ хийнэ  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй