Шууд Chart

Монголын шигшээ баг Бруней Даруссаламын багтай нөгөөдөр тоглоно

2019-06-04 08:57:22

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай зургаадугаар сарын 6-нд буюу энэ пүрэв гарагт Улаанбаатар хотод хийнэ.

Манай улсын шигшээ багийнхан өнгөрсөн тавдугаар сарын 21-30-ны хооронд Тайланд Улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэлээ базаагаад ирсэн юм.

Тэгвэл өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д мөн бэлтгэл хийж дуусаад нөгөөдөр Улаанбаатарт газардана.

“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо хийж байсан бол Бруней Даруссалам Улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэж байв.

Энэ сарын 6, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх шийдвэрлэх давааг давах юм.

Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194 дүгээр байрт бичигдэж байна.

Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ баг Бруней Даруссаламын багтай нөгөөдөр тоглоно  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй