
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Улаанбаатарт хотод болж байна.
Уг тэмцээн анх удаа Монгол Улсад болж буй гэдгээрээ ихээхэн онцлогтой. 43 орны 500 гаруй тамирчин тамирчин, төлөөлөгч оролцож байгаа тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар манай улсад хүрэлцэн иржээ. Тэднийг Монголын Үндэсний олимпийн хорооны удирдлагууд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол Улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ. “Токио-2020” олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг дурдсан байна.
Д.Сүхбаатарын талбайд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ энэ баасан гарагт өндөрлөнө.
МҮОХ-ны удирдлагууд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.