![](/uploads/201402/news/thumb/04634bb6f2e2847e538c232004015623_x3.jpg)
Иракийн дайны хор хохирлыг Америкийн татвар төлөгчид төлсөн хэвээр байгаа бөгөөд энэхүү дайны төлбөр тооцоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэж улс төрийн шинжээчид анхааруулжээ.
Одоогоос 11 жилийн тэртээ 2003 оны гуравдугаар сард Иракийн дайн эхлэхэд олон хүмүүс энэ дайныг богино хугацаанд үргэлжилж, Америкийн татвар төлөгчид болон Иракчуудад онц хохирол учруулахгүй гэж найдаж байсан юм.
Харин одоо статистикчид болон улс төрийн шинжээчид тухайн үеийн Бушийн засаг захиргааны түшмэд том алдаа гаргасныг олж тогтоожээ.
АНУ-ын Брауны Их Сургуулийн Ватсоны институтын судлаачдын тооцоолсноор Иракийн дайны улмаас 189 мянга гаруй иргэн амь үрэгдэж, хоёр триллион долларын хохирол сүйтгэл учирсан ажээ.
Иракийн дайнд АНУ хоёр триллион долларын зардал гаргасан байна | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.