Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн таван сумын 25 залуу өрхийг малжуулжээ.
Хөтөлбөрийн хүрээнд залуу малчин өрхүүд бог, бод нийлсэн 1325 малтай болсон байна.
Мөн энэхүү 25 малчин өрх гэр бүлийнхнийхээ хамт 14 хоногийн хугацаатай сүү цагаан идээ, бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтуудад хамрагдсан байна.
Тэд сүү цагаан идээгээ эрүүл ахуйн түвшинд боловсруулж зах зээлд борлуулах, аж ахуй эрхэлж сурах, бизнес төлөвлөгөө боловсруулж өөрийн өрхийн орлого, зарлагаа тооцож сурах, нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцох зэрэг мэдлэгтэй болоод зогсохгүй сургалтын дараа өөрсдөө төсөл бичиж боловсруулж сурчээ.
Залуу өрхийг малжуулжээ | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.