Шууд Chart

Шалгуулагсад дүн оноогоо мессэжээр авна

2014-02-19 17:42:09

Энэ сарын 5-наас эхлэн орон даяар их, дээд сургуульд элсэгчдийг бүртгэх ЭЕШ-ын бүртгэл эхэлсэн. Үүнтэй холбогдуулан элсэлтийн ерөнхий шалгалтын төвөөс мессэж үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Энэ нь элсэлтийн ерөнхий шалгалтын системийн нэг хэсэг бөгөөд шалгуулагсад дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ гар утсаа ашиглан мессэжээр хүлээн авах боломжтой аж. Гол зорилго нь ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож, илүү хялбар нэмэлт боломж бий болгох, шалгуулагсдыг цаг хугацаа орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангах, цаашлаад гар утсанд суурилсан илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх зорилготой юм байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шалгуулагсад дүн оноогоо мессэжээр авна   
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй