Цагдаагийн байгууллага нь энэ оны эхний таван сарын байдлаар 246018 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Тодруулбал, сард 49203, хоногт 1640, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дээрх хугацаанд улсын хэмжээнд 15800 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 10740 буюу 68 хувь нь Улаанбаатар хотод, 5015 буюу 31.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2180 буюу 12.1 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2643 буюу 19.7 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 9595, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3645 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.9 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.4 хувиар буурчээ.маөн дээрх хоёр бүлгийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 83.8 хувийг эзэлж байна.
Энэ оны эхний таван сард бүртгэгдсэн гэмт хэргийн 9.6 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75 хувь нь ажлын өдөр, 28.5 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь нь гэр орон сууцанд, 18.3 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 842 хүүхэд хохирсон бол 385 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна. Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 29.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна.
Үүнээс гадна 15298 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.9 хувиар, 3705 хүн гэмтсэн нь 3.5 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 16.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.3 хувиар өсжээ.
Дашрамд дуулгахад, Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгт тавих хяналтыг сайжруулах зорилгоор захиргааны чиг үүрэг бүхий албан хаагчдын хүчийг татан оролцуулах, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал” зэрэг томоохон арга хэмжээ явуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил,арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт, гудамж талбайд зонхилон үйлдэгддэг хулгайлах, дээрэмдэхзэрэг гэмт хэргүүд буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Гэмт хэргийн тоо буурсан гэв | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.