Шууд Chart

Мөрдөн байцаах албаны нэрэмжит "Уулын унадаг дугуй"-н шилдгүүд тодорлоо

2019-06-07 09:24:02

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2019 оны аварга шалгаруулах Мөрдөн байцаах албаны нэрэмжит "Уулын унадаг дугуй"-н тэмцээн энэ сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт тосгонд боллоо.

Цагдаагийн алба хаагч, ажилтан нарын эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх, хамт олны дунд эерэг орчинг бүрдүүлэх, алба хаагчдыг идэвхжүүлэх, ажлын үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор таван насны ангилалаар тэмцээнийг зохион байгууллаа.

"Уулын унадаг дугуй"-н тэмцээн найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан юм. Энэ жилийн тэмцээн Мөрдөн байцаах албаны нэрэмжит зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Анх 2012 онд 60 гаруй тамирчин орж байсан бол энэ өдөр эрэгтэй, эмэгтэй таван насны ангилалд 300 орчим тамирчин оролцож, тэмцээн их өрсөлдөөнтэй болов.

Тэмцээний эрэгтэй 40-49 насны ангилалд:

Тэргүүн байр: Мөрдөн байцаах алба, цагдаагийн хурандаа Т.Баатар, дэд байранд Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар, гуравдугаар байранд Дорноговь аймгийн цагдаагийн газар, цагдаагийн хошууч С.Тэгшжаргал,

Тэмцээний эрэгтэй 30-39 насны ангилалд:

Тэргүүн байр: Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар, цагдаагийн хошууч Н.Дарханбаяр, Дэд байр: Мөрдөн байцаах алба, цагдаагийн ахлах ахлагч Ч.Чинзориг, Гуравдугаар байр: Тусгай ажиллагааны газар, цагдаагийн хошууч Н.Отгонбаатар,

Тэмцээний эрэгтэй 19-29 насны ангилалд:

Тэргүүн байр:Тээврийн цагдаагийн алба, цагдаагийн дэд ахлагч Э.Энхманлай, Дэд байр: Мөрдөн байцаах алба цагдаагийн хурандаа Д.Энхтөр, Гуравдугаар байр: Нийслэлийн цагдаагийн газар, цагдаагийн дэд ахлагч, Б.Баасандорж,

Тэмцээний эмэгтэй 30-49 насны ангилалд:

Тэргүүн байр: Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, цагдаагийн дэслэгч Т.Баттөгс, Дэд байр: Эргүүл хамгаалалтын газар, Х.Батхишиг, Гуравдугаар байр: Мэдээлэл шуурхай удирдлагын төв, цагдаагийн ахмад Б.Долгормаа,


Тэмцээний эмэгтэй 19-29 насны ангилалд:

Тэргүүн байр: Мөрдөн байцаах алба, цагдаагийн дэд ахлагч Б.Азжаргал, Дэд байр:Эргүүл хамгаалалтын газар, цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнтуяа, Гуравдугаар байр: Авто бааз, цагдаагийн дэд ахлагч У.Цэрэннадмид


Багийн тэмцээнд:

Тэргүүн байр: Мөрдөн байцаах алба, Дэд байр: Эргүүл хамгаалалтын газар, Гуравдугаар байр: Тээврийн цагдаагийн албаны баг тамирчид тус тус шалгарч медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Байгууллагын дүнгээр:

Тэргүүн байр: Тээврийн цагдаагийн алба, Дэд байр: Мөрдөн байцаах алба, Гуравдугаар байр: Эргүүл хамгаалалтын газар шалгарч шилжин явах цом, өргөмжлөл үнэ бүхийн зүйлээр шагнууллаа.


Мөрдөн байцаах албаны нэрэмжит "Уулын унадаг дугуй"-н шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй