Шууд Chart

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2013-07-08 19:14:18

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яамны дэд сайд болон бусад албаны хүмүүс 2013 онд Монгол улсад бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Хөдөлмөр эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж буй МУ-ын илгээгч байгууллагын үйл ажиллагаатай танилцах, Монгол дахь Солонгос компаниудтай уулзах зорилгоор 7-р сарын 7-10 –ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

 
Энэ айлчлалын хүрээнд  өнөөдөр хоёр улсын Хөдөлмөрийн яамны дэд сайд нарын түвшинд “Ажиллах хүчний дунд урт хугацааны таамаглалын загвар бий болгох харилцан ойлголцлолын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институт болон БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар санамж бичгийг хамтран хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах юм.
 
 
Санамж бичгийн хүрээнд Ажиллах хүчний дунд урт хугацааны таамаглалын загвар бий болгох, Хөдөлмөрийн салбарын чадавхийг сайжруулах ажлууд хийгдэх бөгөөд үүний хүрээнд 5-10 жилийн хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжилтэн илүү шаардлагатай болохыг урьдчилан тогтоох, үүнийг дагаад эдийн засгийн өсөлтийг тооцоолох  гэх мэт боломжууд нээгдэх юм.   
 
Хурд агентлаг
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй