Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн тодорхой хөнгөлөлт эдлэх эрхтэй байдаг хэдий ч энэ талаарх иргэдийн мэдлэг дутмагаас үүдэн хөнгөлөлтүүдээ эдлэж чаддаггүй. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр эмийн сан болон хувийн эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Тухайлбал, энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 28 төрийн өмчийн эмнэлэг, 78 хувийн хэвшлийн эмнэлэг, 14 рашаан сувилал, 121 эмийн сангийн уг үйлчилгээг үзүүлнэ.
Түүнчлэн даатгалтай иргэд жилд 1.328 сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй байдаг.
Мөн рашаан сувиллаар сэргээн засах эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 110 000 төгрөг, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэнэ.
Хэрэв дээрх байгууллагууд Эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр даатгуулагчид ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй тохиолдолд даатгалын гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авдаг аж.
Хэрэв дээрх байгууллагууд Эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр даатгуулагчид ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй тохиолдолд даатгалын гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авдаг аж.
Тиймээс даатгуулагч иргэд дээрх эмнэлгээс хөнгөлөлт эдлэж чадахгүй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газарт гомдол гаргах хэрэгтэй юм.
Эрүүл мэндийн даатгалтай бол 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэнэ | ||
Үзсэн: 3744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.