
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.
2019 оны 06 дугаар сарын 07-ны 20 цагаас 06 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 20-25 хэм, бусад хэсгээр 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2019 оны 06 дугаар сарын 09-нөөс 06 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.
Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.