
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар өдөртөө хална.
2019 оны 06 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна.
2019 оны 06 дугаар сарын 10-нөөс 06 дугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.