“Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас санаачлан, хандивын санхүүжилтээр Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын хүлээн авах тасгийг жишиг стандартын дагуу, загвар болгон тохижуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ, Нийслэлийн эрүүл мэндийг газар болоод бусад холбогдох байгууллага, албан тушаалтнууд оролцсон юм.
Тус хүлээн авах тасгийг нэг сарын хугацаанд 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан бөгөөд үзлэгийн өрөө, үзлэгийн өмнөх өрөө, амаржих эхчүүдийн ар гэрийнхэн нь байрлах хүлээлгийн өрөө гээд тус тасгийн үүднээс эхлээд бүхий л орчинг олон улсын стандартын дагуу жишиг загвар болгохуйцаар тохижуулжээ.
Хоёрдугаар амаржих газар Хүлээн авах жишиг тасагтай боллоо | ||
Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.