![](/uploads/201402/news/thumb/fd1307dfeeb6693305733b790761f8b0_x3.jpg)
Дэлхийн 26 оронд 51 үйлдвэртэй Японы алдарт “Тоёота” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч байгууллага энэ сарын 17-нд нээлтээ хийлээ.
Хэрэглэгчийнхээ тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан автомашин санал болгодог тус корпорацийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар “Мөнххада” компани ажиллахаар болжээ.
Тус компанийн нээлтийн ёслолд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо оролцсон юм.
“Мөнххада” компани Монголын нөхцөлд шалгарсан, хамгийн сүүлийн үеийн загварын бүх автомашинуудыг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх аж.
“Мөнххада” компани Монголын нөхцөлд шалгарсан, хамгийн сүүлийн үеийн загварын бүх автомашинуудыг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх аж.
Худалдан авагч бүх банкны лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтойгоос гадна ирэх зургаадугаар сараас тус компани өөрийн зээлд хамруулах нөхцөл бүрдүүлэх юм.
“Тоёота”-гийн машиныг үйлдвэрээс нь авах боломжтой болжээ | ||
Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.