
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
-Хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороошно-
Баруун аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 11-нд нутгийн хойд, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 12, 16, 17-нд хална.
Төвийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 15, 16-нд сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 16-наас сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 7327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.