Шууд Chart

Машин дотор хүүхэд байсныг мэдэлгүй ачжээ

2014-02-20 11:09:47

2012 оноос эхлэн авто замын осол гаргасан, түгжрэл үүсгэсэн, нэгдүгээр эгнээ болон зөвшөөрөлгүй газар тавьсан автомашинуудыг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын зөөвөрлөгч машинаар цаг алдалгүй ачиж байхаар болсон. 

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт 41.. УНХ дугаартай “Приус” маркийн машиныг эзэн нь нэгдүгээр эгнээнд орхиод явсныг цагдаа нар журамлажээ. Ингэхдээ замын цагдаа машин чирэгч дуудаж, машиныг ойролцоо журмын хашаанд  хийжээ. Гэвч машины эзэд хоёр сартай хүүхдээ машиндаа орхисон байсан аж.
 
Цагдаагийн хэлснээр хар наалттай машины цонхоор юу ч харагдаагүй гэсэн байна. Хамгийн гол нь цагдаа машины эзнийг нэлээд удаан хүлээж зогссон ба энэ хооронд бяцхан хүүхэд унтсаар байсан аж. Иймд ард иргэдийг ямар нэгэн шалтгаанаар машинаа нэгдүгээр эгнээнд тавьж байгаа бол хүүхдээ ганцааранг нь орхихгүй байхыг анхааруулж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Машин дотор хүүхэд байсныг мэдэлгүй ачжээ  
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй