Өнөөдөр "COAL MONGOLIA-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт “SS Convention Center”-д эхэллээ. Чуулга уулзалт энэ сарын 20, 21-нд болно.
Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Уул уурхайн яам, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn, хамтран зохион байгуулагчаар Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” оролцож байна. Энэ удаагийн чуулганд 30 илтгэгч илтгэлээ тавих бөгөөд зургаан модератор, 13 панелистууд оролцох юм.
Чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулган эхэллээ | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.