
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэмгээр бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар сэрүүсч хононо.
2019 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаас 06 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хойд хэмгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэмгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, бусад хэмгээр 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө сэрүүсч 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 10-12 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2019 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэмгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэмгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 13,14-нд борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэмэг, Орхон Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.