![](/uploads/201402/news/thumb/17ecdefeae7c5b315fc2a150e6e11654_x3.jpg)
Багануур дүүрэгт одоогоос долоон жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 640 хүүхдийн суудалтай олон улсын жишиг сургууль тун удахгүй нээлтээ хийнэ.
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Бридж констракшн” компани энэхүү сургуулийн барилгыг барьсан байна.
2013 оны эхэнд барилгын ажил 20 гаруй хувьтай байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч Дэлхийн банк, захиалагч БШУЯ, гүйцэтгэгч “Бридж констракшн” компаниудын хамтын ажиллагааг уялдуулах үүднээс Багануур дүүргийн Засаг даргын санаачлагаар удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж, дүүргийн ЗДТГ-ын ТХҮХэлтсээс хяналтын инженер томилсноор ийнхүү үр дүн гарч 125 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.
Харин албан ёсны нээлт энэ сарын 22-нд болох юм.
Энэхүү сургуулийн барилга, техник тоног төхөөрөмжүүд нь бүхэлдээ Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн бөгөөд хамгийн орчин үеийн стандарт шаардлагыг хангасан байна. Багануур дүүргийн хэмжээнд “Боловсрол” болон “Гүн галуутай” цогцолбор сургуульд 5149 сурагч суралцдаг байна.
Ийнхүү 125 дугаар сургууль ашиглалтад орсноор дээрх сургуулиудын ачаалал буурах юм. Мөн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн гуравдугаар байр болон ашиглагдаж байсан 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу ашиглах боломж бүрдэх аж.
Багануур дүүрэг шинэ сургуультай боллоо | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.