Шууд Chart

Хонины махны үнэ 1.8 хувиар өсчээ

2014-02-20 14:47:11

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний барааны нэгдсэн үнийг гаргажээ.

Махны дундаж үнэ
 
Хоёрдугаар сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7455 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8390 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 1.9 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өсчээ.
 
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 135 төгрөгөөр нэмэгдэж, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа.
 
“Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
 
Гурилын үнэ  
 
Хоёрдугаар сарын гуравдугаар долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1300 төгрөг, нэгдүгээр зэргийнх 700-900 төгрөг, хоёрдугаар зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-1100 төгрөгийн үнэ ханштай байна.
 
Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1050 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 750 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хонины махны үнэ 1.8 хувиар өсчээ  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй