![](/uploads/201402/news/thumb/a2a7fbdcd849ae125e69b1915deccdfd_x3.jpg)
ӨМӨЗО-ы алдарт дуучин, Хөдөлмөрийн баатар, МУСТА, "Алтаргана" их наадмын алтан медальт Цогтын Должин хүүтэйгээ хамтран "МЭНД АМАР МОНГОЛНИ" хэмээх тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Тус тоглолтод гурван улсын буриад зоны уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог юм. Ц.Должин нь Өвөрмонголын “Хөлөнбуйр”-ын их сургуульд уртын дууны багшаар ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон арван мэргэжлийн дуучдыг төрүүлсэн гавьяатай нэгэн юм.
Тоглолтод Б.Долгормаа МУГЖ, БУАЖ, Б.Бямбажав МУСТА, БУГЖ Ц.Мөнхболд МУСТА, БУГЖ Б.Дондогсэрэн Буриад улсын дуучин Д.Дашиймаа Буриад улсын дуучин Д.Дашиймаа Буриад улсын дуучин Н.Ундрал Дуучин Үндэсний найрал хөгжим, бүжигчид болон залуу уран бүтээлчид, дуучид оролцох юм байна.
Дашрамд дурдахад, эдүгээ ӨМӨЗО-нд 6000 гаруй буриад ястан өөрийн зан заншил, уламжлалаа хадгалан аж төрж байгаа аж.
“Мэнд амар Монголни” тоглолт болно | ||
Үзсэн: 1727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.