![](/uploads/201402/news/thumb/53e9a705ac01d4eac4eb4b7ec33ba2b5_x3.jpg)
Канадын баруун хэсэгт тус улсын компани “Canadian Dehua International Mines” дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих нүүрсний орд илрүүлжээ.
Нүүрсний ордын нөөц нь долоон тэрбум тонноор хэмжигдэж байна. Үүний тал хувь нь сайн чанарын коксжих нүүрс гэж тооцжээ. Энэ нь Монголын Тавантолгойн нүүрсний орд газраас ч их нөөц аж.
Уг ордын нөөцийн хувьд газрын гүнд 1000 метрээс дотогш буюу харьцангуй гүн хэсэгт агуулагдаж буй нь Тавантолгойтой харьцуулахад сул тал болж байна.
Канадын Британийн Колумб мужийн зүүн хойд хэсгийн Вапити голын сав орчимд энэхүү орд газар оршдог бөгөөд нүүрсний баялаг газрын гүнд 1000 метрийн хооронд хадгалагдаж буй ажээ. Нийтдээ 150 ам км нутгийг хамруулсан судалгааг Golder Associates, Snowden, Шандон геологи хайгуул, судалгааны хүрээлэн хийсний дүнд уг ордыг илрүүлжээ.
Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.