Шууд Chart

Оюутны цайны газруудад шалгалт хийнэ

2014-02-20 15:10:11

Монголын оюутны холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран их, дээд сургууль, МСҮТ-н дэргэд үйл ажиллагаа явуулж буй цайны газруудад хяналт шалгалтыг хийхээр болжээ.

Шалгалтыг оюутнуудын зүгээс ирүүлсэн гомдол саналд үндэслэн хийхээр болсон бөгөөд МОХ-ын зүгээс өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан оюутан залуусаас өөрийн сургуулийн цайны газрын үйлчилгээ хоолны үнэ, чанарын талаар санал асуулга явуулж байгаа аж.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Оюутны цайны газруудад шалгалт хийнэ  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй