Шууд Chart

Монголчууд хэдэн сая төгрөгөөр нааддаг вэ

2019-06-14 12:41:08

Үндэсний их баяр наадмыг зохион байнуулах төсөв хэд байдаг талаар уншигч танаа сонирхуулья.

Гэхдээ 2010 оноос хойш тоймлоход 640 сая төгрөгт багтаж байсан бол дараа жил нь 1.3 тэрбум болж хоёр дахин өсчээ. Харин 2012 онд 870 сая төгрөг болон буурсан бол 2013 онд 1.5, 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Тэгвэл 2015, 2016, 2018 онд 2.9 тэрбум, 2017 онд 3.04 тэрбум төгрөгөөр наадамласан байна.

Дээрх мөнгө чухам юу юунд зарцуулагддаг вэ. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй жишээ авч дараах байдлаар хүргэе.

- 11.6 хувь буюу 336 сая төгрөгийг бай шагналд,

- 34 хувь буюу 991 сая төгрөгийг урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд,

- 19.7 хувь буюу 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,

- 9.5 хувь буюу 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд,

- 25 хувь буюу 731 сая төгрөгийг зохион байгуулалт буюу бусад арга хэмжээнд зарцуулжээ.

Энэ жилийн улсын баяр наадмыг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулна. Үүнд чухам хэдэн сая төгрөг төсөвлөгдсөнийг дараа нь ярилцлага авахдаа лавлах болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголчууд хэдэн сая төгрөгөөр нааддаг вэ  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй