Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан

2019-06-14 15:05:52

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 14-ний 20 цагаас 06 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм, Орхон Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Cолигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  Дорнодын нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө  бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө  нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18-23 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төв аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 19- нөөс нийт нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй