Шууд Chart

870.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

2014-02-20 17:04:16

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман  хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас  хэрэгжүүлж эхэлсэн.

Өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17198 зээлдэгчийн нийт 485.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
 
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 919.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 15268 иргэнд 870.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

870.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй