
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ маргааш Голландын Амстрердам хотод болно. Үүнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багууд багтжээ.
Үүний өмнө буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн гран при тэмцээн Италийн Турин хотод болов.
Уг тэмцээнд нийт найман баг оролцсоноос Монгол Улсын баг зургадугаар байрт шалгарсан юм. Тодруулбал манай улсын баг хэсэгтээ Ирландыг 14:13-аар буулгаж, эхний хожлоо авснаар түүхэн амжилт үзүүлэв. Тэмцээнд Франц, Итали, АНУ-ын баг эхний гурван байрт орсон байна.
FIBA 3×3 эмэгтэйчүүдийн мэргэжлийн дэлхийн гран при тэмцээнийг энэ жилээс хийж эхэлсэн. Эмэгтэйчүүдийн мэргэжлийн энэхүү гран при нь улсынхаа шигшээ багийн нэрийн өмнөөс шигшээ багийн өмсгөлтэйгөөр тоглодгоороо эрэгтэйчүүдийн мэргэжлийн тэмцээнээс ялгардаг.
Монгол Улсын баг энэ удаагийн дэлхийн гран прид Ази тивээс ганцаараа оролцож, анхны хожлоо байгуулсан юм.
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Монгол Улсын баг багтжээ | ||
Үзсэн: 1335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.