
Монголын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий эхний шатыг давсан бол дараагийн “тулаанаа” ирэх долдугаар сарын 17-нд Катарын нийслэл Доха хотод хийнэ.
Энэ сугалаанд эхний шатанд ялсан зургаан баг дээр 34 баг нэмэгдэж, Ази тивийн нийт 40 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэдхэн хоногийн өмнө гарсан FIFA-гийн чансаагаар Иран, БНСУ, Япон, Австрали, Катар, Арабын Эмират, Саудын Араб, БНХАУ гэсэн орон хэсэг тэргүүлнэ.
Харин манай улсын хувьд Индонез, Сингапур, Балба, Камбож, Бангладеш, Гуам гэсэн оронтой багтжээ. Тэдэн дээр Макао-Шри Ланкийн хожсон нь нэмэгдэх юм.
Харин хоёрдугаар шатны тоглолтууд ирэх есдүгээр сарын 5-нд эхэлж, 2020 оны зургадугаар сарын 9-нд өндөрлөнө. Нэг баг энэ хугацаанд хэсэгтээ найман удаа тоглоно. Дэлгэрэнгүй хуваарийг танилцуулья:
2019.09.05 МОНГОЛ - А4
2019.09.10 МОНГОЛ - А3
2019.10.10 А1 - МОНГОЛ
2019.10.15 МОНГОЛ - А2
2019.11.19 А4 - МОНГОЛ
2020.03.26 А3 - МОНГОЛ
2020.03.31 МОНГОЛ - А1
2020.06.04 А2 – МОНГОЛ
Монголын эрэгтэй хөлбөмбөгчид дараагийн “тулаанаа” Катарын нийслэл Доха хотод хийнэ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.