Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-02-21 10:07:10

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 21-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
 

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Нүүрсээ экспортлоход “нэг цонх”-ны бодлого баримтална”, “Гашуунсухайтын боомтыг олон улсынх болгох учир буюу урд хөршийн татвар, хураамж хэрээс хэтэрлээ”, “Н.Алтанхуяг: Хүүхдийн нэр барьж мөнгө идлээ гэсэн учраас мэдээллээ нотлохыг шаардсан”, “Энэтхэгийн элсэн чихрийн үйлдвэрлэл буурна” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлож байна. 


“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд төөрвөл улсаараа хөдөлдөг, ерийн иргэн осолдвол хэн ч тоодоггүй Монгол Улс уу”, “Ц.Оюунбаатар: “Шударга ёс” эвсэл өргөн барьсан хуулиудаа хэлэлцүүлж чадахгүй, учир дутагдалтай байгаа нь үнэн”,”Н.Алтанхуяг: ТЕГ-ын барилгыг 13.5 тэрбум төгрөгөөс дуудаж худалдана”, “Монгол Улс агаарын ачаа тээврийн компанитай боллоо”, “Украйны Ерөнхийлөгч сөрөг хүчинтэй хэлэлцээ хийсэн боловч буудалцсаар байна” зэрэг нийтлэл, ярилцлагууд оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Банди Боксын холбооны ерөнхий дасгалжуулагч боллоо”, “Уул уурхайд түм түжигнэнэ, харин далд уурхайд...”, “Д.Ганзориг: Монголын боксчид аль ч орны, ямар ч тамирчинтай өрсөлдөх боломжтой”, “Чингис Раднаев: Ээж минь Жавхлангийн фен” гэх ярилцлага, нийтлэлийг онцлож байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас Нүүрсний салбарт яриа биш үйлдэл хэрэгтэй”, “Оросын хоккейн шигшээ багийн дасгалжуулагч Зинэтула Билялетдинов: Ерөнхийлөгчтэй уулзахаас санаа зовж байна”, “Б.Долгион: Рок хөгжим, эрх чөлөө, залуу үеийн төлөө”, “Д.Анхлан: Томуугийн вирус устаж алга болно гэсэн ойлголт, нөхцөл байхгүй”, “Я.Дашпагма: Хоёр жилийн завсарлагатай төрөх нь эмэгтэй хүний биед хамгийн зохистой” нэртэй ярилцлагыг уншиж болно.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Х.Золжаргал: Шүлхийгээр өвчилсөн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэвч...”, “Хууль зөрчсөн иргэнээ Монгол Улс 20 саяар авчирдаг болжээ”, “Зогсоолгүй гудамжнаас болж иргэд хохирсоор байна” зэрэг мэдээ болон ярилцлагыг онцлож байна.

“Өглөөний сонин”-оос “Ж.Мөнхбат: Дунд шатны хурган дарга нарын хүнд суртал хэрээс хэтэрлээ”, “Дайны үед тусгаарлагдсан гэр бүлүүд уулзлаа”, “Зинэтула Билялетдинов: Бүх зүйлд би буруутай, хэрвээ баг үүргээ гүйцэтгэж чадаагүй бол энэ миний буруу”, “Эрмитажийн 250 жилийн ойд зориулан дарс гаргав” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй