
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг уг холбоог төлөөлөх эрхгүй гэж Захиргааны шүүхээс үзсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзжээ.
Энэхүү шийдвэр өнгөрөгч тавдугаар сарын 10-нд гарсан байна. Уг нь энэ асуудлаар Б.Бат-Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.
МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийн хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-нд хуралдаж, тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор сонгож Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ. Тиймээс Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гэж үзсэн байна. Ямарч байгууллагыг улсын бүртгэлд бүртгэгдсэн нэр, гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн хүн нь удирддаг. Тэгэхээр ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэж, Захиргааны хэргийн шүүхээс Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ. Гэхдээ энэхүү маргаантай асуудлын талаар одоогийн МҮБХ-оос ямар нэгэн тайлбарыг өгөөгүй байна.
МҮБХ-ны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаяр ажилладаг.
Бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал 2018 оны гуравдугаар сарын 25-нд болж, хуралд суух 200 төлөөлөгчөөс 153 нь оролцон, Б.Бат-Эрдэнийг сонгосон юм.
Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г удирдах эрхгүй гэж үзжээ | ||
Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.