
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын харцага А.Цацавшир улсын начин Ч.Хөхчирэнгэрийг, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүг давсан билээ.
Гэвч Н.Ганбаатар, А.Цацавшир нараас хожим допингийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон юм.
Ийнхүү улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүд Монгол Улсын начин цол олгохоор боллоо гэсэн мэдээлэл гарсан тул Ч.Хөхчирэнгэртэй холбогдож энэ тухай лавлахад “Тийм мэдээлэл гарсан байна билээ. Гэвч надад лав чимэг олгох тухай хэлээгүй. Одоогоор надад ямар ч мэдээлэл алга байна. Би одоо “Хөвсгөлийн хүчтэн” галынхаа бөхчүүдтэй хотоос ойролцоо наадмынхаа бэлтгэлд гараад байна. Сураг сонсогдвол холбогдоно оо” гэв.
Ч.Хөхчирэнгэр: Одоогоор надад чимэг нэмж олгох тухай мэдээлэл ирээгүй байна | ||
Үзсэн: 3107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.