Шууд Chart

Монгол Улсын аварга Н.Батсуурь "Сүлд” спорт хороог удирдана

2019-06-20 13:13:10

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд” спорт хорооны даргаар Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Н.Батсуурь томилогджээ.

“Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын тамирчин тэрбээр 2018 онд түрүүлж, аварга цол хүртэж байсан билээ.

Тэгвэл өдгөө төрийн албыг бөхийн спорттойгоо хамтад авч явахаар боллоо.

Аав, ээж талаасаа бөхийн удамтай түүний амжилтыг товч дурдвал 2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цолоор үндэсний бөхийн гараагаа эхэлсэн. 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбатын нэрэмжит "Ирээдүйн аварга" шагнал гардаж байв.

2013 онд улсын харцага 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, "Спортын мастер", 2011 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол гардав.

2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болж, 2012 оны “Дэлхийн цом”-оос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн хүрэл медаль хүртсэн юм.

Япон хэлтэй боловсрол өндөр тамирчин хэмээн ялангуяа “Увс нуур” галынхан нь магтдаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Н.Батсуурь "Сүлд” спорт хороог удирдана  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй