Шууд Chart

“Жаст"-ийн Ш.Батхүү онц их хэмжээний хохирол учруулжээ

2014-02-21 11:48:37

“Жаст групп” ХХК-ний захирал Ш.Батхүү нь Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онуудад нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан.

Гэтэл Ш.Батхүү “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан таван тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгаж, банкны тухай хууль тогтоомж зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрч, энэхүү асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт нэгтгэн шалгаж байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Жаст"-ийн Ш.Батхүү онц их хэмжээний хохирол учруулжээ  
Үзсэн: 1928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-02-21 12:32
энэ том төрийн өмчийг гадаадын банкнд барьцаалж байхад л ерөнхий сайд Баяр, төрийн өмчийн дарга Сугар гэсэн хулгайч нар л мэдэхгүй байв гэж гарын үсгийг нь хуурамчаар үйлдээд ч гэх шиг тамга тэмдэг бодвол дарадаг байлгүй дээ ерөнхий сайд төрийн өмчийн хорооны тамгыг хэн дарах вэ 2 хулгачыг шударгаар шүүмээр байна энэ 2 ийг гэмгүй болгож байгаа хууль хүчниййхэнийг ч шалшах хэрэгтэй байна
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-02-21 12:18
batxuu ulsad yag xeden tog iin xoxirol uchruulvaa boditoor xeleech. yamarch xoxirol uchraagui xarin naad xun chin ooroo bux ed xorongoo aldchixaad bna. ter gadaadiin banknaas zeel avax chin ter bank l sudalgaa shinjilgeegee sain xiij ersdelee ooroo xariutsdag zax zeeliin zarchmaar l olgoo bailgui dee. yagaad ingeed undesniixee biznesmanuudeer oroldood dampuuruulaad bga yum be. batxuu xeniig xoxirooson yum be todorxoi xeleech
180.149.90.xxx [180.149.90.xxx] 2014-02-21 12:04
Төмөр замаас Стандарт банк руу шилжүүлэх байсан 16 сая долларыг яагаад Жаст руу шилжүүлсэнийг шалгах ёстой доо..Монголыг өрөнд оруулахад гай болсон Төмөр замын дарга нарыг..

Бидэнтэй нэгдээрэй