
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ. Мөн улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор болов.
Үүнийг хоёр хоногийн өмнө болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар хэлэлцсэн байна.
Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээг авахад гурваас нь хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Тодруулбал, улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабишир, улсын начин Ц.Бямба-Очир нарын тав давсныг хүчингүйд тооцож, аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг тав давсанд тооцлоо.
Ийнхүү улсын арслан Э.Оюунболдоор тав давсан аймгийн арслан Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасахаар болжээ.
Сонирхуулахад, аймгийн хурц арслан Эрдэнэхүүгийн аав Болд нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөгөөд аймгийнхаа баяр наадамд 1989, 1994 онд түрүүлэн аймгийн хурц арслан цол хүртсэн бөх юм.
Мөн 1995, 2001 оны улсын баяр наадамд дөрөв давж улсын аварга О.Балжинням, улсын заан Б.Ганбатад тус тус өвдөг шороодож байжээ.
Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол, улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор болов | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.