Шууд Chart

Түр ч гэсэн элэг бүтэн...

2014-02-21 12:20:33

Солонгосын дайны дараа хагацсан Умард болон Өмнөд Солонгосын гэр бүлүүд олон жилийн дараа анх удаа уулзалдаж, түр ч гэсэн элэг бүтэн болов. Пүрэв гарагт Өмнөд Солонгосын өндөр настнууд голцуу 100 гаруй иргэн хойд хөршийнхөө хилийн ойролцоох хотод автобусаар очиж, 1950-1953 онд үргэлжилсэн дайны дараа хагацсан төрөл төрөгсөдтэйгөө уулзсан байна. Тэдний дунд тэргэнцэртэй 10 гаруй хүн байжээ. Харин Умардын талаас 180 орчим хүн оролцсон гэж CNN мэдээллээ.

Хоёр Солонгосын удирдлагууд энэхүү уулзалтыг энэ сарын 20-25-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Өмнөдийн тал уулзалтад орох хүмүүсийг сонгохдоо сугалааны зарчим ашигладаг бол Хойд Солонгос хагацал үзсэн гэр бүлүүдээр ч улс төр хийдэг гэж шүүмжлэгчид үздэг аж. Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын 72.000 орчим иргэн хойд хөршдөө амьдарч буй төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар хүлээж байгаа бөгөөд тэдний тал орчим хувь нь 80 гарсан хөгшчүүл байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Түр ч гэсэн элэг бүтэн...  
Үзсэн: 2004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй