
Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго 126 бөхийн барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо.
Допингийн шинжилгээнд бүдрээд байсан улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын зэрэг таван бөх тус барилдаанаас эхэлж барилдахаар болов.
Гэвч улсын аварга Ч.Санжаадамба уг зөвшөөрлийг эсэргүйцэж, нэлээн үймээн дэгдээв.
Улсын заан Б.Пүрэвсайхан “Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад бид тавын барилдах эрхийг сэргээсэн. Бид наадмын өмнөх сорилго барилдаанд барилдъя гэж өнгөрсөн баасан гарагт цахим бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зарим бөх бөхийн холбооны шийдвэрийг дагахгүй эсэргүйцэж байна. Бид нарын нэрс оноолтод орчихсон байгаа. Гэвч өнөөдрийн үймээнээс болж барилдаж чадсангүй” гэсэн юм.
Сонирхуулахад, БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд бөхчүүдээс барилдааны үеэр болон гэнэтийн шинжилгээг авсан.
2017 оны арванхоёрдугаар сар болон 2018 оны нэг, хоёрдугаар сард авсан шинжилгээнд 43 бөх хамрагдаж, долоон бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан билээ. Тэгвэл МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхийн эрхийг сэргээх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргав.
Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын зэрэг таван бөхийн барилдах эрх сэргэжээ | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.