Шууд Chart

Хэвлэлийн бага хурал болно

2014-02-21 14:53:27

“Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих” нийгмийн ухамсрыг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулахад сэтгүүлчдийг уриалан дуудах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, Хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг уг асуудалд хандуулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааныг зарлаад байна. 

Сонин, сайт, сэтгүүлийн сэтгүүлчдийн дунд 2014.02.19-нөөс 2014.03.03-ны хооронд зарлаж буй тус уралдаантай холбогдуулан МҮОНРТ-ийн MNB.MN сайт, Олуулаа клуб "Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо"-оос хамтран 2014 оны хоёрдугаар сарын 24-ний 11:00 цагаас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

Лавлах утас: 300995, 99182236, 70127055
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хэвлэлийн бага хурал болно   
Үзсэн: 1178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-21 17:18
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй