Шууд Chart

Украйнд хориг арга хэмжээ авна

2014-02-21 15:55:44

Украйны жагсагчдын мөргөлдөөнд амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна. Мөргөлдөөний улмаас 75 хүн эндэж, хэдэн зуун хүн шархадсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Мөргөлдөөнийг зэвсэг хэрэглэн зогсоох гэсэн оролдлогод цочирдож буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч Янукович зэрэг Украйны удирдагчидтай нягт харилцах болно” гэжээ.  Мөн Брюссельд болсон Европын холбооны гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын онц хуралдаанаас Украйнд хориг арга хэмжээ авах шийд гаргажээ.

Америкийн Цагаан ордноос нийслэл Киев дэх жагсагчдын талбайгаас аюулгүйн ажилтнуудаа нэн даруй татан авч, хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Януковичээс шаардсан байна. Мөн Украйны Засгийн газар энхийн жагсагчийн эрхийг хүндэтгэж, жагсагчид мөн энхийн арга барилаар хүсэл шаардлагаа илэрхийлэхийг уриаллаа.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Украйнд хориг арга хэмжээ авна   
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй