Шууд Chart

Хамтарсан уриалга гарган ажиллаж байна

2019-06-25 11:23:10

Авлигатай тэмцэх газар нь Шударга ёс, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх спортын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АТГ, БСШУСЯ хамтран боловсрол, соёл урлаг, спортын салбарынханд хандан соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэгч нь байх уриалгыг гаргасан.

Энэхүү уриалгыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 26 сургуулийн захирал, 48 цэцэрлэгийн эрхлэгч нар, Хан-Уул дүүргийн 18 сургуулийн захирал, 29 цэцэрлэгийн эрхлэгч нар дэмжиж багш, сурган хүмүүжүүлэгч хүмүүс нийгэмд соёл, шударга ёсыг түгээгч байж, манлайлал, зөв үлгэр дуурайлалаараа эргэн тойрондоо нөлөөлж байх ёстой гэлээ.

Бусад байгууллага, хамт олныг ч энэхүү уриалгад нэгдэн хүн бүр, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна.


Хамтарсан уриалга гарган ажиллаж байна  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй