Холбооны бүгд найрамдах Герман улсын Дюсселдорф хотноо жүдо бөхийн “Гран-при” тэмцээн үргэлжлэн явагдсаар байна.
Тэмцээнд дэлхийн 55 орны эрэгтэй 213, эмэгтэй 155, нийт 368 тамирчин өрсөлдөж байгаа.
Манай улсын баг тамирчдын хувьд өчигдрийн байдлаар 48 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М. Уранцэцэг, 57 кг-ын жинд ОУХМ Д. Сумъяа мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д. Төмөрхүлэг хүрэл медаль хүртээд байсан.
Тэгвэл өчигдөр үдээс хойш -100 кг-ийн жинд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин Н. Түвшинбаяр ОХУ-ын бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр манай тамирчид нийт хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм.
Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 7325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.