Шууд Chart

Монголбанкин дахь алт тушаалт 3-4 дахин нэмэгджээ

2014-02-24 08:29:51

Манай улс ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа. Өөрчлөлтөөр Монголбанкинд тушаасан алтны нөөц ашиглалтын төлбөрийн хэмжээ 2.5 хувь, хэрвээ тушаагаагүй бол дээрх төлбөрийн хэмжээ 10 хувь байхаар батлагдсан.

Тэгвэл ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноос хойш  Монголбанкин дахь алт тушаалтын байдал  өнгөрсөн оны өмнөх үетэй харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн бөгөөд нэг тонн алтаа  90 сая ам.долларын үнэлгээтэйгээр  гадагш гаргасан  талаар холбогдох албаныхан онцложээ.
 
Оюутолгой жилдээ 20 тонн алт олборлодог бол  бусад компаниуд 16-20 тонн алт тушаах боломжтой хэмээн тооцоолсноор валютын ханшийг тодорхой түвшинд тогтворжуулж чадна гэж үзсэн байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монголбанкин дахь алт тушаалт 3-4 дахин нэмэгджээ   
Үзсэн: 1594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй