Шууд Chart

Э.Бат-Үүл хороодын Засаг дарга нартай уулзана

2014-02-24 09:33:46

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 10:00-14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд хорооны Засаг дарга нартай уулзана.

Уулзалтад хотын Засаг даргаас гадна Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл нар оролцож мөн энэ онд хийх ажлуудын талаар мэдээлэл хийнэ.

150 орчим хорооны Засаг дарга энэ уулзалтад оролцох юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Э.Бат-Үүл хороодын Засаг дарга нартай уулзана  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй