Шууд Chart

Хустайн нурууны хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

2014-02-24 10:01:50

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар таван жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө.

Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БОНХ-ийн сайдад даалгалаа.
 
“Хустай цогцолбор газар” төв нь тус цогцолборын хамгаалалтын захиргааны үүргийг 2008 оноос гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. 
Тус төв гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, "Хустайн цогцолбор газар" олонд танигдсан, менежмент сайтай, үлгэр жишээ тусгай хамгаалалттай газруудын нэг болж чадсан гэж салбарын яам үнэлж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хустайн нурууны хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ  
Үзсэн: 2027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй