Улсын онц чухал объектын хамгаалалтыг сайжруулах, алба хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын томилгоот бүлгийг оролцуулсан “Дулааны цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үеийн үйл ажиллагаа” сэдэвт команд штабын үзүүлэх сургуулийг өнөөдөр /2019.06. 28/ Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн байрлалд зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги тус тус оролцон дулааны цахилгаан станцад тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн, дэлбэрэлт болсон үед талууд хэрхэн ажиллах талаарх команд-штабын сургуулийг 3 үе шаттайгаар зохион байгуулж ажиллав.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын томилгоот бүлгүүдийн харилцан хамтын ажиллагаа, гүйцэтгэх үүргийг тодорхойлж, тавьсан зорилгоо биелүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн оролцогч байгууллагууд дүгнэсэн юм.
Дотоодын цэргийн байгууллагаас команд-штабын үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа | ||
Үзсэн: 1696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.