Шууд Chart

БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас сургалт явууллаа

2019-06-28 19:59:49

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/ТИКА/-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд дүн шинжилгээний чиглэлийн сургалтыг амжилттай зохион явууллаа.

Сургалтын хаалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням, “ТИКА”-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, ноён Камил Колабаш, Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч, ноён Эмрах Устаөмэр, дэд координатор, хатагтай Зэкие Ташдэмир, Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн 2 дугаар зэргийн дарга Мустафа Чакыр, цагдаагийн 3 дугаар зэргийн дарга Али Сүкүллү, тасгийн дарга Оузхан Ачыкгөкз, ТИКА-гийн цагдаагийн сургалт хариуцсан мэргэжилтэн Нэрмин Батэмур нар болон бусад албаны хүмүүс оролцож, сургалтад оролцогчдод сертификат гардууллаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч, ноён Эмрах Устаөмэр, цагдаагийн сургалт хариуцсан мэргэжилтэн Нэрмин Батэмур нарыг хүлээн авч, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.


БНТУ-ын хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас сургалт явууллаа  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй