Шууд Chart

Архивын лавлагааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо өссөөр байна

2014-02-24 10:36:14

Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын хэлтэс 10:00,16:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд лавлагаа гаргаж өгч байгаа юм. 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд  заасны дагуу дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ. 
 
Тэгвэл энэхүү  шаардлагыг хангасан эхчүүд гуравдугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдуулан  архиваас төрсний болон нас барсны лавлагаа авахаар хандаж буй иргэдийн тоо нэмэгдээд байгаа аж.
 
Тус архивын хэлтэс энгийн үед өдөрт 400 орчим иргэнд үйлчилдэг байсан бол одоогоор ачаалал нэмэгдэж өдөрт дунджаар 600 гаруй иргэнд дээрх төрлийн лавлагаа, мэдээллийг гарган өгч байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Архивын лавлагааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо өссөөр байна   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй