Шууд Chart

“German shepherd championship 2019” тэмцээн зохион байгуулагдлаа

2019-07-01 10:59:19

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн түүхт 75 жилийн ойн хүрээнд, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит “Нэргүй сан”, “Монгол дахь Герман хоньч нохойн холбоо” хамтран зохион байгуулж буй “German shepherd championship 2019” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь Онцгой байдлын ерөнхий газрын аврах 029 дүгээр ангийн талбайд зохион байгуулагдаж нийт 14 төрөлд 115 ноход оролцсон байна.

“German shepherd championship 2019” тэмцээний нээлтэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын эрэлч нохойн албаны дарга, ахмад Ш.Отгонжаргал, “Нэргүй сан”-гийн тэргүүн Н.Дамдинсүрэн, Монголын Герман хоньч нохойн холбооны ерөнхийлөгч О.Соронзонболд болон бусад албаны хүмүүс, нохой сонирхогчид оролцлоо.


“German shepherd championship 2019” тэмцээн зохион байгуулагдлаа  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй