Балба улсын удирдлагууд уулчдын хооронд зодоон гарахаас сэргийлэх зорилгоор Эверестийн бэлд орших баазад харуулын алба байгуулахаар шийдсэн байна. Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 7.470 метрийн өндөрт авиралт хийж явсан Европын уулчид нутгийн уугуул иргэд болох шерпчүүдтэй зодолджээ. Хэдийгээр тэрхүү үл ойлголцол сүүлд нь шийдэгдсэн боловч Эверестийг зорих хүний тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна.
Авиралтын улирал эхэлдэг дөрөвдүгээр сард Эверестийн бэлд орших баазад цэрэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж эхэлнэ гэж Балбын аялал жуулчлалын сайд Дипендра Поудел мэдэгджээ. Түүний хэлснээр тэдэнд аялал жуулчлалын яамныхан туслалцаа үзүүлж ажиллах юм байна. Харуулууд уулчдын аюулгүй байдлыг хангаад зогсохгүй асуудалд орсон авирагчдад туслаж, дүрэм журмыг сахиулна гэж "Associated Press" агентлаг мэдээллээ.
Хамгийн анх 1953 онд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Балбын уулчин Дэнзэн Норгай нар Эверестийн оргилд гарснаас хойш 3.000 гаруй хүн дэлхийн ноён оргилд хөл тавьжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Эверестийн бэлд харуул томилохоор болжээ | ||
Үзсэн: 2289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.