"Google" компани хэрэглэгчийн орчин тойрныг газрын зургийг гурван хэмжээст байдлаар бүтээх программ, техникийн хүчин чадал бүхий ухаалаг гар утасныхаа анхны загварыг танилцууллаа. Тусгай мэдрэгчүүд бүхий энэхүү утас нь секунд бүрт 250 мянга гаруй удаа хэмжилт хийж, байршлын мэдээллийг шууд шинэчилдэг байна. Үүнээс гадна харааны бэрхшээлтэй хүмүүст мэдэхгүй барилга байшин дотор зүг чигээ олоход нь туслах аппликейшнийг шинэ утсанд суулгаж магадгүй байгаа талаар BBC мэдээлэв.
"Google"-ийн "Advanced Technology and Projects" салбарын судлаачид "Project Tango" нэртэй төслийн хүрээнд бусад байгууллагуудын эрдэмтдийн туслалцаатайгаар ухаалаг утсыг бүтээжээ. "Google" компани "Google Glass" гэх ухаалаг нүдний шилээ танилцуулаад байгаа бөгөөд шилийг энэ оны эцсээр худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм. Компанийн зүгээс түүнчлэн нулимсан дахь глюкозийн хэмжээг тодорхойлдог ухаалаг контакт линз бүтээхээр ажиллаж байгаа талаараа энэ оны эхээр мэдээлсэн билээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Google" 3D мэдрэгчтэй ухаалаг утсаа танилцууллаа | ||
Үзсэн: 1779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.