Шууд Chart

Эмнэлгийн зориулалттай цэнхэр спирт ууж амь насаа алджээ

2014-02-24 13:38:56

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвөөс дөрвөн иргэн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороо “Энэрэл эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлэгдэж байгаад нас барсан" гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тус төвд амьдардаг дөрвөн иргэн өрөөндөө эмнэлгийн зориулалттай цэнхэр спирт уусан нь  шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогджээ. Мөн тэд хордлогоор нас барсан байж болзошгүй байдлууд тогтоогдож байгаа аж.

Амьдрах ухаан төвд дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, онцгой байдлын байцаагч нарыг мэргэжилтнээр оролцуулан үзлэг хийж байна. Үзлэгээр хоол хүнс, усны дээжийг шинжилгээнд авч тус байранд хоноглохоор ирсэн орон гэргүй хүмүүс хамгаалагч болон төвийн ажилтнууд хураан авсан архи согтууруулах ундаа, түүний бүртгэл, "Арслант" нэртэй нэг шил архи зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох хувь хүн аж ахуйн нэгжийн эздийг шалган архи, хүнс, хоол ундны дээжийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд химийн шинжилгээнд хүргүүлэн бусад холбогдох ажиллагаануудыг хийж эхэлжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эмнэлгийн зориулалттай цэнхэр спирт ууж амь насаа алджээ   
Үзсэн: 3583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-24 16:01
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас- 99084179

Бидэнтэй нэгдээрэй